Байршил
|
Үлдэгдэл 12 |
Нэмэлт дэлгэрэнгүй мэдээлэл: Хушны самрын үрийг хүйтэн шахалтын аргаар шахаж тосыг ялгасны дараа үлдсэн уураг, эрдэс, амин дэмүүд, ханаагүй тосны хүчил, биологийн идэвхит бодис агуулсан байгалийн цэвэр бүтээгдэхүүн. Энэ бүтээгдэхүүн холестерин агуулдаггүй, тосыг нь ялгаж зөөлрүүлсэн тул хүний эрүүл мэндийг дэмжих, бодисын солилцоог идэвхжүүлэх, удаан хугацаанд ажлын чадварыг хадгалах сайн үйлчилгээтэй хүнс юм. Түүнийг жимс ногооны салат, бялуу, зайрмаг төрөл бүрийн нарийн боов, тараг зөгийн балтай хольж хэрэглэхэд тохиромжтой. Хүнд цатгалан мэдрэмж төрүүлж жин хасахад тусална. Залуу ээж, нялх хүүхдэд онцгой сайн. Хөхнөөс гарсан хүүхдэд усаар найруулж самрын сүү болгож өгнө. Хэрэглэх заавар: 1 хоолны халбагаар нэг аяга буцалсан ус болон сүү, тарганд найруулж өдөрт 3 удаа ууна. Хадгалах: Хуурай сэрүүн нөхцөлд 18 сар хадгална. Эсрэг заалт: Самрын төрлийн харшилтай бол болгоомжтой хэрэглэнэ.