Байршил
|
Үлдэгдэл 25 |
Нэмэлт дэлгэрэнгүй мэдээлэл: * Маалингын гурил: Монголд тарьж ургуулсан маалингын үрнээс хүйтэн шахалтын аргаар тосыг ялгаж гарган авсан органик хүнс болно. Маалингын үрэнд агуулагдах бүх ашигтай бодисууд нь энэ гурилд тосгүйжүүлсэн байдалтайгаар хадгалагддаг. Түүний бүтцийн 30% нь пектин, лингин гэх мэт хүнсний эслэг байдаг мөн амин хүчлүүдийн зохистой харьцаа бүрдсэн байдаг тул бие махбодид амархан шингэдэг онцлогтой. Иймээс хоол боловсруулах эрхтний ажиллагааг сайжруулах, гэдэс ходоод цэвэрлэх, хоолны дуршил бууруулж турах, биеийн дархлааг сайжруулахад нэн тустай бөгөөд түүнийг тараг, иогурт,сүү зэрэг бүтээгдэхүүнтэй мөн нарийн боов, талх, салат хийхэд хэрэглэх нь илүү зохимжтой. Үүнээс гадна гоо сайхны хувьд хүний үс, арьс хумсыг бат бэх уян зөөлөн, өнгөлөг болгодог сайн талтай. * Хэрэглэх заавар: Нэг хоолны халбагаар нэг аяга тараг, сүү, иогуртанд хийж сайтар хутгаад өдөрт 3 удаа ууна. Хадгалах: Хуурай сэрүүн нөхцөлд 18 сар хадгална. Эсрэг заалт: Бөөр, цөсний чулуутай эсвэл ийм төрлийн харшилтай бол хориглоно.