Байршил
|
Үлдэгдэл 0 |
Нэмэлт дэлгэрэнгүй мэдээлэл: Цөлийн аргамжин цэцэг нь Ази, хойд Африк, Дундад Ази, Хятад, Казакстан, Монголын говь нутгаар тархан ургадаг олон наст цөлийн ургамал юм. Өөрийн үндэс байхгүй, хлорофилл үйлдвэрлэдэггүй, говийн бут сөөгийн үндсээр дамжуулж хөрсний ашигт бодисууд, усыг шимэгчлэн амьдардаг. Түүнд нүүрс ус, органик хүчил, стерин, фенол, гликозид, лигкан, флавоноид зэрэг биологийн идэвхит бодисууд, В1, В2, В5, В6, В9, В12, С, Е, Н, РР зэрэг витаминууд, Ca, Mg, Zn, Se, Cu, Mn, Fe, Na зэрэг эрдсүүд агуулагддагаас эрүүл мэндийн чухал ач холбогдолтой эмийн ургамлын тоонд ордог. 2000 гаруй жилийн өмнөөс зүүн зүгийн улсууд, Хятад, Арабын хүмүүс ардын уламжлалт эмнэлэгт хэрэглэсээр ирсэн түүхтэй. Эрүүл мэндийн ач холбогдлоороо хүн орхойдоогоос олон дахин илүү чанартай байгалийн ховор ургамалд тооцогдоно.