Байршил
|
Үлдэгдэл 87 |
Нэмэлт дэлгэрэнгүй мэдээлэл: Найрлага: Сэлэнгийн цэвэршүүлсэн чага мөөгний нунтаг Хадгалах: Хуурай сэрүүн нөхцөлд 18 сар хадгална. Хэрэглэх заавар: Нэг капсулаар өдөрт 3 удаа усаар даруулж ууна. Эсрэг заалт: Жирэмсэн болон хөхүүл, 18-с доош настай бол мөн антибиотиктой хамт хэрэглэхийг хориглоно! Чага мөөг нь ( inonotus ) хус мод ургадаг бүх бүсүүдэд тархсан онцгой чанарын мөөгний төрлийн ургамал юм. Зарим моднууд дээр ийм төрлийн мөөг ургах боловч зөвхөн хусных нь эмчилгээний өндөр ашиг шимтэй бодисоор баялаг байдаг. Уг мөөг нь үргүй организмийн бүлэгт багтдаг бөгөөд хус модны хамгийн шимт бодисуудыг шимж өөртөө авснаар хүнд хэрэгтэй олон бодисыг агуулж ,ихэнх өвчнийг анагаах увидастай байгалийн гайхамшигт супер хүнсэнд тооцогддог. Түүнд их хэмжээний органик хүчил, меланин байдгаас организмийн бодисын солилцоог идэвхжүүлж элдэв үрэвсэлтэй тэмцэхэд дэмжлэг үзүүлдэг. Газрын хөрснөөс хусаар дамжуулан шимт бодис авдаг тул эрдэс бодисоор нэн баялаг бөгөөд үүний ачаар хүмүүсийн дархлаа, антиоксидант хамгаалалтыг сайжруулж биеийн ерөнхий тамирыг дэмждэг. Ходоод болон цөсний өвчин, элдэв шарханд сайн. Мөн хорт хавдар үүсэхээс урьдчилан сэргийлэх, үүссэн тохиолдолд өвчний явцыг саармагжуулах,өвдөлтийг намдаахад нэн сайн болохыг эрдэмтэд тогтоожээ. Үүнээс гадна даралт хэвийн байлгаж, цусан дахь сахар, холестериний хэмжээг зохицуулснаар чихрийн шижин, элэгний өвчлөл зэргээс урьдчилан сэргийлнэ. Тэжээллэг чанар: 100гр-д. 1.Илчлэг—20ккал. 2.Уураг—2.1гр. 3.Тос—0.8гр. 4.Нүүрс ус—1.2гр. Вит. B1, B2, B3,K,D Эрдэс. Cu,Se,Zn,Mn,Fe,Mg,K,Ca,Na,P Түүхий эдийг СЭЛЭНГЭ Аймгийн Мандал сумаас бэлтгэв.