Байршил
|
Үлдэгдэл 14 |
Нэмэлт дэлгэрэнгүй мэдээлэл: Чонын элэг жимс нь ( далан хальс, жимолость, honeysuckle ) Канад, Хойд Америк, ОХУ улсад болон манай орны Хэнтий, Хангай, Монгол дагуур, Хөвсгөл, Монгол Алтай, Их нууруудын хотгор зэрэг газруудаар ургадаг. Манайд 4 төрлийн зүйл байдгаас эмийн түүхий эдэд Алтайн далан хальс хэмээх хар хөх өнгийн жимсийг хэрэглэдэг. Энэхүү жимсийг уламжлалт анагаах ухаанд тамир тэнхээг дээрдүүлэх, насны шим авахуулахад хэрэглэдэг ба эрт үеэс элэг, цөс өвдөх, ходоод гэдэс хямарч, хоолны шингэц муудах, хавагнах, цусны даралт ихсэх, зүрх судасны үйл ажиллагаа хямрах үед хэрэглэсээр иржээ. Энэ жимсэнд маш олон төрлийн аминдэм, эрдэс болон биологийн идэвхит бодисууд агуулагддагийг судалгаагаар тогтоосон байдаг. Ялангуяа С болон В-ийн төрлийн амин дэмүүдийн өндөр агууламжтайн улмаас дархлааны цагаан эсийг нөхөн төлжүүлж, биеийн эсэргүүцлийг сайжруулдаг тул бүх төрлийн өвчинд урьдчилан сэргийлэх болон анагаах зорилгоор хэрэглэх боломжтойгоос гадна исэлдлийн зэрэг маш өндөр учраас ужиг хууч өвчнийг анагаахад нэн тустай. Үүнээс гадна Калий, Магний, Натрий зэрэг эрдэсээр маш баялаг тул цус харвалт, судас бөглөрөх, зүрхний шигдээсийн эрсдэлийг эрс бууруулдаг онцгой чанартай жимс юм. Уураг, тос, сахар багатай тул таргалахаас сэргийлнэ. Найрлага 100 гр-д: Илчлэг-40ккал, Нүүрс ус-6.7гр, Уураг—1.6гр, Тос—1.6гр. Сахар—1.2гр. Вит.С—120мг, Вит.А—130мг, Вит.Е—1.1мг, Вит.В1—0.16мг, Вит.В2—0.02мг, Вит.В6—0.02мг. Калий / potassium/—190мг, Натрий /sodium/--9.3мг, Кальций—38мг, Фосфор---25мг, Төмөр—0.6мг, Зэс—0.06мг, Магний—13.5мг, Марганец—0.14мг, Цайр—0.17мг. Хадгалах: Хуурай сэрүүн нөхцөлд 18 сар хадгална. Тун. Өдөрт 3 удаа 1 капсулаар усаар даруулж ууна. Түүхий эдийг ХӨВСГӨЛ Аймгаас бэлтгэв.