Байршил
|
Үлдэгдэл 35 |
Нэмэлт дэлгэрэнгүй мэдээлэл: Бүтээгдэхүүний тухай: Энэ бүтээгдэхүүн нь Монгол орны байгалийн цэвэр жимс болох долоогоныг дэвшилтэт технологиор бага хэмд боловсруулж хуурай зөгийн бал, овьёосоор баяжуулан гаргаж авсан онцгой үйлчилгээтэй. Хүний биед нэн тустай маш олон төрлийн амин дэм, эрдэс, биологийн идэвхит бодис, уураг, нүүрс ус агуулагдаж долоогоно жимс, зөгийн балны хамгийн ашигтай чанаруудын зохистой харьцааг бүрдүүлсэн байдаг тул супер хүнсний жагсаалтад зүй ёсоор ордог. Төмрийн агууламж нь цусны бүтцийг сэргээж глюкозын хэмжээг хянаснаар чихрийн шижингээс сэргийлж байхад, зэс цусыг халдваргүйжүүлж, калий бие махбодийн ус, давсны балансыг зохицуулж, зүрх судасны ажиллагааг тогтворжуулж, магний мэдрэлийн системын ажиллагааг сайжруулж, фосфор хөдөлгөөний болон тулгуур эрхтний бүтцийг бэхжүүлж, селен ба кальций хүчтэй антиоксидантын үүргийг гүйцэтгэж, В төрлийн амин дэмүүд бодисын солилцоог дэмжиж, судсыг уян болгож бамбай булчирхайн ажиллагааг сайжруулж, нүүрс ус нь ходоод цэвэрлэж холестерин бууруулснаар нойр булчирхайн үйл ажиллагааг дэмжиж чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлнэ. Үүнээс гадна биеийн ерөнхий дархлааг сэргээж эмэгтэйчүүдэд хөхний сүү нэмэгдүүлэх, эрэгтэйчүүдэд биеийн доод хэсгийн цусан хангамжийг сайжруулж түрүү булчирхайн өвчнөөс сэргийлж бэлгийн чадавхийг сайжруулдаг. Орц: Долоогоно жимс, Хатаасан зөгийн бал. Хэрэглэх заавар: 1-2 капсулаар өдөрт 3 удаа усаар даруулж ууна. Эсрэг заалт: 12 хүртэлх насны хүүхэд, зүрхний гажиг бөөрний дутагдал, астматай хүмүүст хориглоно. Хадгалах: Хуурай сэрүүн газар 18 сар хадгална.