Байршил
|
Үлдэгдэл 3 |
Нэмэлт дэлгэрэнгүй мэдээлэл: Илчлэг чанар багатай тул ямар ч тунгаар бүх насны хүн хэрэглэхэд нэн тохиромжтой. Өдөрт 2-3 капсулаар усаар даруулж ууна. Өдөр тутам хэрэглэхэд зохистой. Эх орны хөрсөнд ургасан байгалийн зэрлэг аньсыг бага хэмд тоосруулан хатаах аргаар гарган авсан энэхүү бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой олон төрлийн бодисыг өөртөө агуулдаг. Ийм аргаар хатаасан жимс нь байгалийн унаган чанараа бүрэн хадгалан үлддэг давуу талтай. Аньс нь олон наст, мөнх ногоон ургамал гэдгээрээ онцлог. Түүнд их хэмжээний С,B2 амин дэм, марганец, кали, органик хүчил агуулагддаг. Энэ бүтээгдэхүүн нь өндөр технологиор боловсруулагдсан, ургамлын гаралтай желатинаар капсулдсанаар органик чанараа бүрэн хадгалсан хэрэглэхэд нэн тохиромжтой шинэ төрлийн хүнсний нэмэлт юм. Түүхий эдийг ХӨВСГӨЛ Аймгаас бэлтгэв.