Байршил
|
Үлдэгдэл 0 |
Нэмэлт дэлгэрэнгүй мэдээлэл: Энэхүү шидэт ургамал нь манай орны говийн бүс, их нууруудын хотгороор ихэвчлэн чонон хармагийн үндэс даган шимэгчлэн ургадаг анагаах онцгой чанартай ховор ургамал юм. Газар дээрх иш нь бүдүүн зөөлөн эдээс тогтдог. Хүмүүс эрт үеэс түүнийг хатааж хомхой долоох, мөгөөрсөн хоолойн багтраа, үе мөчний өвчин, түрүү булчирхайн үрэвсэл, бэлгийн сулрал, чихрийн шижингийн эрт үед, цус багадалт, даралт ихсэх, стресс, мэдрэлийн өвчинд, бөөр давсагны замын үрэвсэл, ходоод элэгний архаг үрэвсэл гэх мэт олон төрлийн өвчнийг анагаах, урьдчилан сэргийлэхэд хэрэглэсээр ирсэн түүхтэй. Ялангуяа Солонгос, Хятад, Европын орнуудад түүнийг залуужуулах шидтэн хэмээн нэрлэж бэлгийн сулралыг эмчлэх, бэлгийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор олон жилийн турш хэрэглэсээр иржээ.