Байршил
|
Үлдэгдэл 151 |
Нэмэлт дэлгэрэнгүй мэдээлэл: Монгол нутгийн хөрсөнд ургасан хуш модны самрын тосыг хүйтэн аргаар шахаж залуужилтын витамин гэгдэх наргил модны самрын тосоор тусгай жороор баяжуулсан эрүүл мэндийн шинэ бүтээгдэхүүн. Энэ тосон капсул нь ханасан ба ханаагүй тосны зохистой бүтэцтэй тул эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Хүний арьс, үс, хумсанд маш сайн нөлөөтэйгээс гадна антиоксидант чанартай тул бүх төрлийн үрэвслийг дарах шарх эдгээх чадвартай. Цусан дахь холестеринийг багасгаж зүрх, судасны өвчний эрсдлийг бууруулна. Үүнээс гадна үс унах, хугарах, хагтахад хэрэглэвэл нэн сайн нөлөөтэй. Элдэв төрлийн мөөгөнцөр, экземийг арилгаж арьс гуужуулснаар арьсийг залуужуулдаг. Мөн рахитийг эдгээх, нарны туяанаас хамгаалах, үе мөчний өвчин намдаах, хүүхдийн шүдний ургалтыг түргэсгэх, түрүү булчирхай, бамбай булчирхайн үрэвслийг дарах олон увидастай. Хэрэглэх заавар: Гадуур болон дотуур зэрэг хэрэглэвэл үр дүн сайтай. Өдөрт 3 удаа хоолноос 20 минутын өмнө усаар даруулж ууна. Бүх насныхан хэрэглэж болно. Хадгалах: Хуурай сэрүүн нөхцөлд нарны шууд тусгалаас хол 18 сар хадгална. Орц: Хушны болон наргил модны самрын цэвэр тос. Тэжээллэг чанар: 100гр-д 1.Илчлэг-790ккал, 2.Тос-100гр, 3.Ханасан тос-12гр, 4.ханаагүй тос-63гр, 5.Холестерол-0, 6.Нүүрс ус-0, 7.Сахар-0, 8.Уураг-0 9.Ислэг-0. /Өдрийн нормыг 2000ккал-оор тооцов./