Байршил
|
Үлдэгдэл 0 |
Нэмэлт дэлгэрэнгүй мэдээлэл: Хүний биеийн бодисийн солилцооны гажуудал нь кальцийн дутагдлаас ялангуяа ясан дахь кальцийн дутагдлаас ихээхэн шалтгаалдаг. Үүнээс болж насанд хүрсэн хүмүүсийн шүд хэврэгших, цус багадах, харшилд өртөмтгий болох, биеийн эсэргүүцэл суларч өвчинд өртөмтгий болох, эмэгтэйчүүдэд савны өвчин үүсэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хүүхдүүдэд өсөлт удаашрах, шүд буруу ургах, рахит болох зэрэг хэлбэрээр илэрдэг. Орц / ingredients: Өндөгний кальци, хатаасан лууван, халгай, зөгийн бал, хуш самарын нунтаг. Egg calcium, carrot, mettle, honey and pine nut powder Заавар: Өдөрт 1ш-ээр 3 удаа сүү, усаар даруулж ууна. Эмийн гаралтай кальцийн бүтээгдэхүүнүүд хүний биед шингэхдээ түвэгтэй байдаг. Энэхүү кальцийн бэлдмэлийг Монгол тахианы өндөгний хальсийг дэвшилтэт технологиор боловсруулж, нам температурд хатаасан лууван, зөгийн бал, зэрлэг халгай, хушны самрын тосгүй шахдасаар тусгай жорын дагуу баяжуулан үйлдвэрлэсэн болно. Лууван дахь А витамин, халгайны Д витаминууд кальцийн солилцоог идэвхжүүлж өгөх ба зөгийн бал, самарт агуулагдах олон төрлийн эрдэс бодисууд бусад B,C,E,H,PP витаминууд, ханаагүй тосны хүчлүүд хүний биед кальцийн дутагдлаас үүссэн эмгэгүүдийг арилгахад маш үр дүнтэй хавсран үйлчилдгээрээ онцлогтой. Өндөгний хальснаас гарган авсан кальций нь хүний биед маш сайн шингэдэг бөгөөд өөртөө Cu,Mn,Mo,P,S,Zn,Si зэрэг чухал эрдсүүдийг агуулж байдаг. Илчлэг чанар, тос, нүүрс ус маш бага тул биеийн жингээ барихад тустай. Энэ бэлдмэл нь ахимаг насны хүмүүст үс уналтаас сэргийлж, ой санамж сэргээж, хөгшрөлтийг удаашруулах үйлчилгээтэй ба бага өсвөр насны хүүхдийн хэвийн өсөлтийг дэмждэг цэвэр байгалийн гаралтай супер хүнс болно.