Дэлхийн хаана ч хэзээ ч хэрэглэж болохуйц овор хэмжээ багатай шууд найруулж уух зориулалттай цэвэр айраг маань Савалгаагаа шинэчилж том жижиг сонголттой боллоо. Айраг нь гүүний сүүг исгэж, бүлэх замаар гаргаж авсан ер бусын тэжээллэг ундаа юм. Ардын эмнэлэгт айргийг сульдаа болон амин дэмийн дутагдлын үед эрт дээр үеэс хэрэглэсээр ирсэн одоо ч хэрэглэж байгаа. Эрүүл хүмүүс байнга хэрэглэх нь бодисын солилцоог сайжруулж, мэдрэлийн системийг сэргээж, эрч хүчтэй, ухаан саруул явахад нэн тустай.
Өвчний дараах биемахбодийн хямралын үед хэрэглэхэд эд эрхтний болон тархины үйл ажиллагааг хурдан хугацаанд сэргээж чаддаг. Айраг маш олон төрлийн амин дэм, эрдэс, амин хүчил, биологийн идэвхит бодис агуулдгаас өлсөх болон цангааг тун сайн тайлна. Өөртөө тодорхой хэмжээний спирт агуулдгаас архины хордлогыг гадагшлуулна. Хүний биед амархан шингэж бусад эрдэс бодис, амин дэмүүдийн шимэгдэлтийг хурдасагана. Хоол боловсруулах системийн үйл ажиллагааг идэвхжүүлж цусан дахь гемоглобины агууламжийг дээшлүүлснээр бактерийн эсрэг хүчтэй үйлчилнэ. Адуу сүрьеэ мэт халдварт өвчин тусдаггүй дархлаатай тул энэ чанарыг ашиглан шар, сүрьеэ эмчлэх, хавдрыг саармагжуулахад хэрэглэнэ. Айргийг жилийн дөрвөн улирал эмчилгээ, урьдчилан сэргийлэх зорилгоор тогтмол хэрэглэвээс түүний жинхэнэ ач холбогдлыг бүрэн мэдрэх болно.
Онцлох 3 үйлчлэл:
Ач тус:
7773-7755, 8010-7755, 8030-7755 , ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ 09:00-21.00
Хэрэглэх заавар: 150 гр усанд 20 гр-ыг хийж уустал хутгаж ууна.
Хадгалах: Хуурай сэрүүн нөхцөлд 18 сар хадгална.
Эсрэг заалт: Ходоод гэдэсний замын хурц үрэвсэл, болон шархттай, лактозны харшилтай хүмүүст хориглоно.
Comments